Ижил тоотой цаг таныг “дагадаг” уу?

Өглөө босоод цагаа хартал 09:09. Юунд ч сатааралгүй ажлаа хийн сууж байгаад, компьютерийнхээ дэлгэцийн доод хэсэг рүү санаандгүй харахад цаг 11:11. Супермаркет дотор явж байх зуураа хэн нэг чухал хүнтэй утсаар ярьж дөнгөж дуусахад, утсан дээр чинь та хоёрын ярьсан нийт хугацаа 10 минут 10 секундыг заана. Гайхширч гүйцээд, дэргэдээ байсан жигнэмэгний үнийг харахад 1010 төгрөг гэнэ.

Танд ийм зүйл тохиолдож байсан уу? Ижил тоотой цаг харах нь тийм ч ховор тохиолдол байхаа больжээ. Учир шалтгааныг нь тайлбарлах боломжгүй энэ үзэгдэл зарим хүнийг айдаст автуулж орхидог бол, зарим нь хүсэл биелэх мөч ойртож буйн шинж хэмээн туйлын их баярладаг. 

Яг ийм үзэгдлийн талаар судлагч, нумерологочид ижил тоотой цаг нь биднийг хамгаалагч сахиусан тэнгэрүүдийн өөрсдийгөө мэдэгдүүлэх гэсэн оролдлого, хэлэх гэсэн үгний дохио хэмээн үздэг аж. Аль цагийг хамгийн их харж буйгаар нь тэнгэрийн элч нарын бидэнд өгч буй сануулгыг мэдэж болдог бололтой.

01.01 та аз жаргалтай байна.
01.10 яг одоо чин сэтгэлээсээ инээмсэглэ.
02.02 тэр таньд хайртай.
02.20 шохоорхол хүлээж байна.
03.03 танд амралт хэрэгтэй байна.
03.30 та түүнд итгэ. 
04.04 дурлана.
04.40 хэрэггүй зүйлээр бүү оролдохыг сануулсан дохио.
05.05 танд сайхан зүйл тохиолдоно.
06.06 таны тусламж, эсвэл та өөрөө хэн нэгэнд хэрэгтэй байна.
07.07 өнөөдөр сайхан өдөр болно.
08.08 таныг уулзалт хүлээж байна.
09.09 та азтай байна.
10.10 түүнд зүгээр л итгэсэн нь дээр.
11.11 та маш үзэсгэлэн гоо хүн юм.
12.12 үнсэлтийг зөгнөсөн тоо.
12.21 яг одоо шүлэг уншаад үз дээ.
13.13 тэр таны тухай бодож байна.
13.31 мөрөөдөл тань биелнэ.
14.14 ухаалаг байхыг сануулсан дохио.
14.41 яг одоо хүслээ шивнэ.
15.15 та хоёр бие биедээ дурлана.
15.51 тэр таньд хайртай.
16.16 хүртээлгүй зүйлд зовнихоо болиод март.
17.17 инээмсэглэ.
18.18 юуг ч битгий төлөвлө.
19.19 тэр таниас урваж болзошгүй.
20.20 өмнөх явдал давтагдана.
20.02 түүнд сэтгэлээ илчил. Амжилттай болно.
21.21 тэр таныг тун ихээр сонирхож байна.
21.12 тэр таньд сэтгэлтэй болжээ.
22.22 энэ сард та романтик болзоонд уригдана.
23.23 та өөр хүнд дурлана.
23.32 түүнтэй ярилцаад үз.
00.00 тэр таныг хайрлаж байна.
24.42 та хоёр бие биенийхээ тухай зэрэг бодож байна.

Ижил тоотой цагийн талаарх үүнээс өөр таамаглалууд ч бас бий. Зарим хүн үүнийг бүх зүйл жам ёсныхоо дагуу, зөв голдрилоор явж байгаагийн шинж хэмээн үздэг. Зарим нь заяаны ханьтай ч холбож тайлбарлах гэж оролддог. Ийм цаг зөвхөн тэнгэрээс тусгай даалгавар авч мэндэлсэн хүмүүст л үзэгддэг гэх нь ч бий. Хорвоо ертөнц гайхамшигаар дүүрэн учир алийг нь ч үнэн, худал хэмээн шүүх боломжгүй аж

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Julia_976 | 2011-10-24 22:49:12
11:11, 00:00 цагууд их таардаг шүү.
2. Julia_976 | 2011-10-24 23:23:29
23:23
3. gerel (зочин) | 2011-10-24 23:30:40
ymar goe yum be namaig dandaa ijil tootoi tsag dagadag yumaa, bi gaihaad bdag bsiin.
4. Julia_976 | 2011-10-25 01:01:56
01:01
5. hehe (зочин) | 2011-11-26 21:31:56
hehe ene unen baih magadlaltai bi turuuhen 1 ohintoi taaraldsan ter nadad taalagdsan l da tged gertee orj ireed tsagaa harsan chini 21:21 genee
6. DD (зочин) | 2011-12-27 09:28:54
өчигдөр санаандгүй харсын. нөгөө охиныхоо тухай бодож байлаа.
13.13 тэр таны тухай бодож байна.
15.51 тэр таньд хайртай. Үнэн байгаасай
7. Admin Moon | 2012-02-15 22:49:45
unen baigaasai te DD
8. Бээст | 2012-02-15 23:29:59
хэ хэ, хэн нэг нь боломжийн л юм бодож олжээ гэж, ккк
9. Бээст | 2012-02-15 23:30:25
9
10. carnation | 2012-02-15 23:50:54
suuliin hed honog 11:11 22:22 23:23 ednar naag dagaadian... ene unen ym boluda...
11. tuvsho (зочин) | 2012-03-31 18:08:14
ene bl zugr 1 zuil bishe yg l unen ym shg bold tarad bh shg bna gants hoer harad bshe ymr tsag bgan ih sanamsargui tarj bna ter l yg boldog ym shg bn a yg une thde huleh heregte tm hurdan bilehgui yvanda 1l odor bilne ter gedgene ta oroso oiros bodoj bg bdoj bhd chn darana sanandgui ter gd 02.02ymu ter ch l ym shg bn nadd namg ter nige bodoj bhd sanadgui l bga tardag ta bodod uzde ternige hen 1gnige bodoj bgd l gent yu blsin utsa harhad ter tand haitai gd gerinhen hajugar yvj bgd gerte bga blu yu hj bga bl gl bodol ongrono gent yu blsin utsa harna ter tand hairtai gl sanamsargui tarna gaihahshg bldin shu
12. саруул (зочин) | 2012-06-22 16:54:00
үнэхэээр nice. ккккккккккккккккккккк
13. Sky (зочин) | 2012-07-12 22:17:33
Say bi 10:10 harlaa ugana odo 22:22 bolj bgan my copmitar iim ene 2iin aln be
14. Admin Moon | 2012-07-13 23:05:15
22:22 bolj bgaan bol teriigee har SKy
15. taivanjargal (зочин) | 2012-08-13 17:48:57
ihevchlen ijil too haragddag eh gaihdag bsan
16. taivanjargal (зочин) | 2012-08-13 17:48:59
ihevchlen ijil too haragddag eh gaihdag bsan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.